Даваа - Баасан 9:00 - 20:00

Холбогдох утас!

7011 8778, 76048888

Үзлэг оношилгоо

What special we do

Эрүүл шүдтэй итгэл дүүрэн инээмсэглэхэд бид таны шүд, амны хөндийд дараах цогц оношилгоо, эмчилгээг хийнэ.

•Шүдний хатуу эдийн байдал: Шүдний цоорол ба түүний хүндрэл, хуучирч муудсан ломбо, шүдний эмгэг элэгдэл, шүдний өнгөний өөрчлөлт

•Салст, зөөлөн эдийн байдал: Амны хөндийн салстын эмгэг өөрчлөлтүүд

•Шүдний тулгуур эдийн байдал: Буйл, тулгуур эдийн үрэвсэл, шүд буйлны эмгэг хөндий, шүдний хөдөлгөөн, буйлны шамралт, томролт, ясны шимэгдэл

•Эрүү, нүүрний байдал: Шүд эрүү нүүрний гажиг заслын оношилгоо, гоо сайхны болон үйл ажиллагааг сэргээх эмчилгээ

•Та манай эмнэлгээр анх удаа үйлчлүүлж байгаа бол өөрийн амны хөндийн эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэж, шүдний рентген зураг болон камераар таны амны хөндийг өөрт тань харуулж дэлгэрэнгүй оношилгоо хийж таньтай зөвшилцөж эмчилгээний төлөвлөгөө гаргасаны үндсэн дээр эмчилгээгээ хийдэг. Ингэснээр ямар хугацаанд, ямар төлбөрөөр, ямар үр дүнд хүрэхээ та урьдчилан мэдэх боломжтой. Дээрх мэдээллүүд таныг хэзээ ч ирсэн нууцлал дор хадгалагдсаар байна.