“Мон-Эмаль” ХХК нь анх 2000 оны 3 дугаар сарын 06-нд эрүүл мэндийн салбарт тэр дундаа нүүр амны эмчилгээ хийх зорилгоор анх байгуулагдсан. 2014 оноос менежментийн шинэчлэл хийн илүү өргөн цар хүрээнд ажиллаж, Эрүүл Монгол хүний төлөө дэвшилтэт технологи бүрийг Монголдоо нэвтрүүлэх зорилт тавин бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна.
Бид Монголчуудынхаа гадаадад очиж оношлогоо, эмчилгээ хийлгэх урсгалыг багасгаж гадны хөгжилтэй орнуудад хийгддэг мэс заслуудыг Монголдоо хийж байгаагаас гадна дэлхийн томоохон шүдний материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашиглаж байна. Үүнд: АНУ-гийн 3M, Ултрадент, ХБНГУ-ын Kerr, Япон улсын GC, БНСУ-ын Vatech, Genoray, Hallim, Nexpoint, Osstem зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмж материалуудыг оношлогоо эмчилгээндээ ашиглаж байна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн олон жилийн туршлагатай эмч, сувилагч, найрсаг хамт олон нэг дор бүрдэж, хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэн шүдний салбарын хөгжлийг хурдасгагч байхыг зорин ажиллаж байна. Одоо бид 6 их эмч, 4 Зөвлөх эмч, 2 эрүүл ахуйч, 4 сувилагч, 1 менежертэй ажиллаж байна.
Эрүүл шүд Итгэл дүүрэн амьдрал
Бид цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн, дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэн, шүдний салбарын хөгжилыг хурдасгагч байхыг зорино.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа Улсын Өнөр бүр асрамжийн газар, Үндэсний Пара-Олимпын хорооны Дауны синдромтой хүүхдүүдийг байнга үзлэг, оношлогоонд хамруулж эмчилгээ хийдэг. Мөн улиралд нэг удаа залуу ажилчидтай томоохон байгууллагуудаар явж амны хөндийн зөв арчилгааны талаар сургалт зохион байгуулдаг. Ингэснээр эдгээр залуучуудаар дамжуулан тэдний гэр бүлд хүрч ажилладаг юм.